Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайхан томилогджээ.
Тэрээр үлдэж буй хугацаандаа шинэ зүйл санаачлахаас илүүтэй хүүхдийн хөгжлийн жилийн хүрээнд төлөвлөгөөнд туссан ажлуудыг үр дүнтэй гүйцэтгэх, иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан нээлттэй, ил тод ажиллана гэж мэдэгдлээ.
Түүний хувьд 2020 оноос өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан туршлагатай юм гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.