Ардчилсан намын дарга Л.Гантөмөр хамтарсан Засгийн газар байгуулах асуудалд дараах байр суурийг илэрхийлэв.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:
-Ардчилсан нам эрх барих гэж сонгуульд орсон. 430 мянган хүн биднийг асуудал шийдээрэй гэж санал өгсөн. Одоо шийдвэрлэх асуудлуудын талаар зөвшилцөх гэж байна. Ямар ажлууд хийх талаараа ярьж эхэлнэ. Одоо бол хэн хэнийг сайд болгох талаар биш ямар ажил хийх талаараа ярих гэж байна. МАН-ын даргатай өнөөдөр уулзаж, зөвшилцөнө. Би сайд болох эсэх бол 10 дахь асуудал. Жагсаалтын хүмүүсийг сайдад оруулах эсэх талаар яриагүй. Хийх ажлаа л эхлээд яръя гэж байгаа. Авлига хээл хахуулиас салах ямар ажлыг эхэлж хийхийг бид хэлэлцэнэ.
Сөрөг хүчний талаар би намын дарга болсон цагаасаа хэлж байгаа. Ардчилсан нам нийгэмд бугширсан асуудлыг шийдвэрлэх чадвартай улс төрийн хүчин байх ёстой. Түүнээс хүн муулж, бойкотлоод, улс төрийн хүчнийг уруу татаад суух ёсгүй. Нийгэм ядуурлаас гарч, хэвлэлийн эрх чөлөө Монголд тогтох ёстой. Уламжлалт ойлголтыг болих цаг болсон. Би сонгуулийн хугацаанд ганц л зүйл хүссэн. Бид ажил хиймээр байна. Сонгуулийн бугшсан асуудлууд, уламжлалт ойлголт явсаар сумын засаг даргын аминд хүрсэн асуудал үүссэн. Ингэж Монголыг талцуулж, хувааж, намчирхаж явж болохгүй.
Бид хамтарч ажиллах хэлэлцээрийн хамгийн эхэнд улс төрийн намаар ялгаварлан гадуурхахгүй байхыг шаардана. Улс төрийн намаар ялгаварлан гадуурхдаг үзлийг зогсоох ёстой. Тэгэхгүй бол Ардчилсан намын гишүүн гэхээр үр хүүхэд нь ажилд орж чаддаггүй, удмаараа үзэн ядагддаг. Улсаа л авч үлдэх асуудлуудыг зөвшилцөнө. Улс орноо авч үлдэх дээр ойлголцож тохиролцвол Ардчилсан нам урагшаа хараад л явна. Боломж байхгүй гэвэл боломжгүй л гэсэн үг.
Ардчилсан нам мөрийн хөтөлбөрийнхөө ялгамжтай байдлыг гаргаж байна. Жишээлбэл, бидний агргасан 900 ажлын 200 нь МАН-ын мөрийн хөтөлбөртэй давхцаж байна. Нэг л монгол. Монголчуудын асуудал нэг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ дарга чинь намынхнаасаа арай дээр юм яриад бгаа юм биш үү.хүмүүсийн уйдамхай зан дээр дөрөөлөөд ялна гэж гэж бодсон бх АН.намаар нь ялгадаг бдал өөрсдөөс нь угшилтай бх.эрх мэдэлд очихоороо өөрсдөө л идэж уухаа боддог хүмүүс дээ.