Энэ сарын эхний өдрүүдэд Улаанбаатарын төв талбай дээр МУГД домогт Д.Банди багшийн нэрэмжит "Олимпын гараа 2024" бага насны хүүхдийн боксын тэмцээн болж өндөрлөлөө. Боксын холбооны хувьд өнгөрсөн хугацаанд тэмцээнүүд нь зохион байгуулалтын хувьд нэгэн хэвийн уйтгартай болсоор өдийг хүрсэн билээ.
Ёстой л нэг сайн тамирчидтай тулдаа хүн үздэг байсан гэхэд хилсдэхгүй! Гэтэл энэ удаа "Олимпын гараа 2024" тэмцээний зохион байгуулалтыг янзтай гэж уулга алдмаар болж өндөрлөлөө! Өмнө нь зөвхөн сагсан бөмбөгийн 3x3 тэмцээн болж байдаг байсан том асарт боксын тэмцээн болж хүүхэд шуугилдаж, түм бужигнаж байгааг харах таатай байлаа.
Мөн тэмцээний тойрох боксын холбооноос зохион байгуулж буй хүүхдүүдэд зориулсан сюрприз эвэнт болон бэлэгнүүд нь супер байлаа! Үнэгүй хөгжөөнт тоглоомууд, хүүхэд бүрт үнэгүй зайрмаг, хонжворт тэмцээнүүд гээд л бүүр open mic-ийн тайз хүртэл засчихсан гавьяат Цэндбаатар уйлах эрхгүй хайр дуулж байгаа харагдсан шүү! Хамгийн супер зүйл нь тамирчдаас бүрдсэн 1000 гаруй хүний flash mob буюу сүүдэртэй ажиллагаа байлаа. Монголын боксын нөөц шавхагдашгүй гэдгийг нотолсон үйл явдал байлаа гэхэд хилсдэхгүй.
Тэгвэл энэ бүхний цаана хэн хэн байгаад байна бэ? Саяхан бүтэлгүйтлээр дүүрэн байсан боксын холбоонд салхи оржээ! Бүхэл бүтэн Олимпын эрхийн тэмцээнээс хоцроосон ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан хариуцлага хүлээж ажлаа өгсний дараа хүчээр шахуу МУХБ П.Сэрдамба гавьяатыг ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон нь нүдээ олов уу гэлтэй. Учир нь П.Сэрдамба ажлаа аваад залуусаар цус сэлбэхээр шийдсэн бөгөөд МУГТ Б.Чинзориг, papacoach Шинэбаяр нарыг багтаа элсүүлж хийсэн анхны тэмцээн нь энэ ажээ.
МУГТ Б.Чинзориг үйл ажиллагааг бүтэн хариуцаж, Шинэбаяр social-ийг хариуцаж, МУХБ П.Сэрдамба удирдан зохион байгуулна Олимпын гараа тэмцээний ард гарсан нь Монголын боксын холбоонд салхи орж байгааг илтгэж байна. Өмнөх удирдлагуудын хийсэн балгыг залруулж буй боксын залуусын шинэ бүрэлдэхүүнд амжилтыг хүсэхээс өөр яах бэ?
Монголын боксын холбооны үе үеийн ужгирсан ах нарын балгийг залруулж шинэ үе арай өөр ажиллах хандлагатай байгааг хувьдаа харах таатай байлаа. Одоо 2028 он хүртэл хэрхэн ажиллахыг харах үлдлээ!
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.