СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээнэ

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор Франц Улсын Нант хотноо 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 5 дугаар сар хүртэл толилуулсан үзэсгэлэн Монгол Улсад дэлгэгдэхэд ийнхүү бэлэн болжээ.

Монгол, Францын өнө эртний түүхэн харилцааг илтгэх баримт болсон, 1305 онд Ил хаан Өлзийтөөс Францын хаан Гоо Филиппт илгээсэн монгол бичгийн захидал 719 жилийн дараа эх хувиараа өлгий нутагтаа тив дамжин очиж буйгаараа онцлогтой энэхүү түүхэн үзэсгэлэнг та бүхэн өргөнөөр үзэж сонирхоорой.

Ирэх сарын 25-ныг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн 600 гаруй үзмэрээс бүрдэж байгаа юм. Тухайлбал, Юань гүрний үед хэрэглэж байсан шаазан урлал, болор толь, болор хундага, Хүннүгийн үеийн хаадын алтан бүс зэргийг дурдаж болно. Монголын их хаадын үеийн хосгүй үнэт дурсгалтай монголчууд өөрсдөө танилцах ховор завшаан бүрдсэнийг зохион байгуулагчид онцоллоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.