НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор НЗДТГ-ын дарга Л.Хосбаярыг томилжээ.
Л.Хосбаяр нь Инженер, Нягтлан бодох бүртгэл, Эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр зэрэгтэй. Хөдөө, аж ахуйн дээд сургуулийг 2002 онд Газар тариалангийн үйлдвэрлэлийн инженер-технологич мэргэжлээр, Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийг 2005 онд Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр, Шихихутаг дээд сургуулийг 2017 онд Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн бөгөөд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. Түүний ажлын туршлагаас танилцуулбал,
Ийн өнгөрсөн оны 10 дугаар сараас НЗДТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Хосбаяр өнөөдрөөс НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.