Хэнтий аймгийн Хэрлэн сумын Сариг 5 дугаар багийн Тариаланчдын 17Б гудамжинд өнгөрсөн шөнө гэр шатаж, нэг хүүхэд амиа алдаж, нэг хүн түлэгджээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба 7-р сарын 3-ны 00:09 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн албан хаагчдыг 00:12 цагт очиход, иргэн Б-ын 4 ханатай гэр бүрэн шатсан байжээ.
Уг гал түймэрт хоёр настай охин өртөж, нас баржээ. Харин 31 настай эрэгтэй гуравдугаар зэргийн түлэгдэлтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.