СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Голын усанд осолдсон хоёр иргэний цогцсыг олжээ

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
9 сарын өмнө

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны Дэлгэрэх хотхоны урд талд “Дунд гол”-ын гүүрэн доор голын усанд нас барсан хүн байна гэсэн дуудлагыг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 07.02-ны өдрийн 10:30 цагт хүлээн авчээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 10:42 цагт очиход нэр, нас, хүйс тодорхойгүй цогцос голын дунд хэсэгт байсныг 5 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн байна.

Мөн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хорооны Сонсголонгийн гүүрний баруун талд "Туул" голын эрэг дагуу амарч явсан эмэгтэй бие засна гэж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 07.02-ны өдрийн 14:30 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид Баянзүрхийн товчооны гүүрнээс гарч 40 км замыг туулан 15:16 цагт очиж иргэн С/65 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 2 метрийн гүнтэй урсгал усанд шумбалт хийж, голын усаар завьтай зохион байгуулж анх алга болсон газраас 1 км зайд голын усанд живж нас барсан байдалтай голын салаанд гарч ирсэн байсныг 16:38 цагт цогцсыг олж гарган, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгчээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.