УИХ дахь Ардчилсан намын бүлэг анхны хуралдаанаа хийж бүлгийн дарга, УИХ-ын Дэд даргыг сонгожээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон бол УИХ-ын дэд даргад гурван гишүүн нэрээ дэвшүүлжээ. Тодруулбал, УИХ-ын Дэд даргад УИХ-ын Дэд дарга асан Салдангийн Одонтуяа, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга асан Дашдондогийн Ганбат, УИХ-ын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж нар нэрээ дэвшүүлэв. Нийт гишүүдийн 62 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ялалт байгуулж УИХ-ын Дэд даргаар сонгогджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сайн сайн