МАН-ын Удирдах зөвлөлөөс дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргажээ.
УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан томилогдсон. Иймээс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлдөө албан ёсоор гаргажээ. Түүний хүсэлтийг МАН-ын Удирдах зөвлөл хүлээн авчээ.
Ингээд МАН-ын Бага хурлаасаа дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох хүртэл хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатарыг үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.