МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцжээ. МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар дараах мэдээллийг өглөө.
МАН-ын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар:
-МАН-ын удирдах зөвлөл хуралдаж дөрвөн үндсэн асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, УИХ дахь 68 гишүүнтэй бүлэг байгуулах шийдвэрээ гаргасан. Хоёрдугаарт, УИХ-ын даргын томилгооны асуудлыг хэлэлцлээ. Д.Амарбаясгалан УИХ-ын дарга болсонтой холбоотой ерөнхий нарийн бичгийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ удирдах зөвлөлд албан ёсоор гаргасан. Үүний дагуу Д.Амарбаясгалан даргыг чөлөөлж дараагийн ерөнхий нарийн бичгийн дарга дүрмийн дагуу бага хурлаас томилогдох хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Я.Содбаатар даргыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох шийдвэр гаргасан.
Дөрөвдүгээрт, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг түр гүйцэтгэгч Я.Содбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, 126 гишүүнтэй парламент байгуулсантай холбоотойгоор бусад нам, эвслүүдтэй зөвшилцөх. Дараагийн шинэ Засгийн газрыг байгуулах, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, бүтэц бүрэлдэхүүний талаар бусад нам,эвсэлтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан.
МАН-ын удирдах зөвлөлөөс тодорхой чиглэлүүдийг өгсөн. МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан томоохон зорилтууд байгаа. Баялгийн сан, орон сууцжуулах хөтөлбөр, авлигатай тэмцэх ажиллагаа, хүний эрхийг хангах, хөдөөгийн хөгжлийг дэмжих, бүсчилсэн хөгжлийг дэмжих гэх мэтчилэн томоохон асуудлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр бусад намуудтай санал солилцох үүрэг чиглэлийг ажлын хэсэгт өгсөн.
Мөн энэ удаагийн парламентад таван нам, эвсэл орсон байгаа. Эдгээр нам эвслүүдээс цаашид хэрэгжүүлэх боломжтой мөрийн хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах томоохон зорилтуудыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах хүрээнд зөвшилцлийн ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна. Тодорхой хугацаанд зөвшилцлийн ажлууд явагдана. Үүний дараа Засгийн газар, бүлгийн дарга, УИХ-ын дэд дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцэнэ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эвслийн засгийн газар гэж тэнэг юм ярихаа боливол таарна. МАН тийм чадваргүй болчихсон юм уу