СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-02

🔴LIVE: Н.Номтойбаяр: Би МАН-аас гурван удаа хөөгдсөн хүн эргэж буцах сэтгэл байхгүй

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан гишүүд өнөөдөр тангаргаа өргөлөө. Энэ үеэр Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяраас зарим зүйлсийг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр:

-Ард иргэд Монгол ардын намыг сонгосон. МАН дангаараа засгаа байгуулах ёстой гэж бид үзэж байгаа. Бидэнд урилга ирээгүй байна. Чилийсэн дөрвөн жил байна. Улс төр яаж өрнөхийг мэдэхгүй.

Үндэсний эвсэл үүсгэн байгуулагдаад дөрөв дэх сардаа улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Иргэд сонгогчид Үндэсний эвслийг улс төрд байх ёстой улс төрийн хүчин гэж үзэж байгаа учир сонголтод хүндэтгэлтэй хандана. . Миний өнгөрсөн 12 жилийн улс төрийн амьдрал намайг ямар хүн гэдгийг илтгэнэ. 

Үндэсний эвсэл сонгуулийн хуульд заасны дагуу жагсаалтаас нэр дэвшсэн нэр дэвшигчид үндсэн хандивын санг бүрдүүлсэн. Тайлан нээлттэй байгаа. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувийн хэвшил тодорхой хэмжээнд хандив өгсөн. Энэ ташрамд талархал илэрхийлье.

Өнгөрсөн УИХ-аар сонсгол нэртэй нүглийн нүдийг гурилаар хуурах дайны зүйл болсон. Тодруулбал, нүүрсний хулгай, Хөгжлийн банк гэх мэт. Тухайн үед МАН үнэмлэхүй олонхи байсан. Хавтасыг нь харуулаад хуудас руу нь ороогүй хаасан. 

Намрын чуулган эхлэхэд Үндэсний эвсэл хяналтын байр сууринаас үйл ажиллагаагаа явуулна. Төлөвлөсөн ажлууд маш тодорхой бий үүнийг албан ёсоор танилцуулна. Сонсгол нэртэй асуудлуудыг дахин сөхнө.

Татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 55 мянган аж ахуй нэгж байна. Эдийн засаг, төсвийг бүрдүүлдэг 900 мянга гаруй хүн байна. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн эрх ашиг маш их зөрчигдсөн. Төр хувийн хэвшлээ маш их дарамталдаг. Үндэсний эвсэл 4000 гаруй хувийн хэвшлээ сонсож, судалж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Ажлуудаа шат дараатай хийнэ. Татварын хууль, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудал, НӨАТ, маш олон зөвшөөрлүүд зэргийг цэгцлэх шаардлагатай.

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын хэд хэдэн зүйлийг онцолж дурдлаа. Нэгдүгээрт гадаад харилцаа. Монголыг тойрсон гадаад бодлогын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн. Хоёрдугаарт, дотоодод үүсээд байгаа асуудлууд дээр ялангуяа улстөржилтөөс үүдээд байгаа асуудлуудад цэг тавих. Сонгууль шударга бус явагдсан энэ бүгдэд цэг тавь гэж хүссэн. Бидний хэтэрхий хоорондын талцал улс орноо хохироогоод байна. Манай эвслийн хувьд Монгол Улсын гадаад харилцааны бодлого маш чухал. Монгол Улс маш хүчирхэг хоёр гүрний дунд оршдог. Өнгөрсөн улс төрийн он жилүүдэд маш их үл ойлголцол болж байсан. Үүнийгээ ойлголцоод урагш явах зарчим баримтална бусад намуудад ч уриалга гарган ажиллана гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.