СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-02

🔴LIVE: А.Ариунзаяа: Улс орны хөгжлийн төлөө хөгжлийн хөтөлбөрүүдээ нэгтгэж, хамтарсан Засгийн газар байгуулах нь үр дүнтэй

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 сарын өмнө

Парламентын 126 гишүүн бүрэн эрхээ баталгаажуулж, тангараг өргөж байна. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа хамтарсан засгийн газар байгуулах асуудалд дараах байр суурийг илэрхийллээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Энэ удаагийн сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан нь их онцлог байлаа. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэгдүүлэх хамгийн гол зорилготой байсан. УИХ-д эмэгтэйчүүдийн оролцоо 17 хувь байсан бол одоо 25 хувьд хүрснээр азийн бүс нутгийн хувьд өндөр үзүүлэлт болж байгаа юм. Хүлээлт өндөр байна. Бид бүхэн хичээж, хариуцлагатай ажиллана гэж бодож байна.

УИХ-ын хамгийн залуу гишүүн 27 настай С.Цэнгүүн байгаа бол хамгийн өндөр настай нь Д.Рэгдэл гуай байна. Нийгмийн олон төлөөлөл УИХ-д их орж ирлээ гэх дүгнэлтэд хүрч байна.  

Гишүүний хувьд ямар нэгэн шийдвэр гаргахгүй шүү дээ. Гэхдээ улс орны хөгжлийн хөтөлбөр, бодлогоо нэгтгэвэл хөгжил хурдан байх болов уу гэдэг хүлээлт байна. Германы төрийн байгууллагын засаглалыг судалж байх үед улс төрийн намуудын байр суурийг тэгш оролцуулж байж хөгжсөн шилдэг жишээнүүд байдаг юм билээ.  

Хөгжлийн хөтөлбөр, үзэл баримтлалаараа нэгдэж чадаж байвал дараа дараагийн шийдвэр гараад явах байх гэж бодож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.