Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байгаад холбогдсон хэргийнхээ улмаас чөлөөлөгдөөд буй О.Э, Н.Э, О.Э, Л.Б нарт Эрүүгийн хуулийн 12.1-4 дэх хэсгийн “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэх заалтын дагуу НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст анх шалгаж эхэлсэн хэргийг иргэдийн хардлага, хохирогчийн ар гэрийнхний хүсэлтээр УЕПГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сард харьяалал тогтоож, АТГ-т шалгуулахаар болсон билээ.
Дээрх дөрвөн хүнийг 2023 оны арваннэгдүгээр сараас энэ оны гуравдугаар сарын дунд хүртэлх хугацаанд бага насны хүүхэд буюу 13 настай охинтой бэлгийн харилцаанд орж хүчиндсэн хэмээн буруутган шалгаж эхэлсэн бөгөөд эл дуулиан нь тухайн үедээ олны анхаарлыг татаж, иргэдийн дургүйцлийг нь төрүүлж байсан билээ.
Үүний улмаас Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын удирдлагад ч хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Алах хэрэгтэй мунаг мунхаг нь дэндсэн тэнэг цагдаа нар