СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-02

Энэ жилийн дотоодын аялал жуулчлалын трэнд

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

Монголд аялал жуулчлал зөвхөн гадаад орноос жуулчин хүлээн авах гэдэг ойлголтоос гадна дотоодын аялал жуулчлал, outbound буюу гадаад руу аялуулах зах зээлд өрсөлдөж, аялагчдын тоо жил ирэх тусам өсөж байна. Өнгөрсөн онд хоёр сая гаруй монгол иргэн дотооддоо аялжээ. Дотоодын аялагчид жил бүр тухайн жилийн тренд болсон үзмэр, гоё газар луу аялдаг онцлогтой. Энэ зун дотоодын жуулчид хаашаа аялах, трэнд чиглэл аль бүс байх талаар хүргэж байна.

Дотоодын жуулчид тавдугаар сарын сүүлээс эхэлж Монгол орны нутгаар тойрон аялж эхэлдэг боловч ихэнх нь наадмын дараах амралтын өдрүүдийг сонгодог.

Энэ жилийн наадмын дараа гэсэн тооцоо Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос гаргажээ.

. Хөвсгөл далай дээр болсон “Хөх сувд” мөсний баярт өмнөх онд 15 мянган дотоодын аялагчид саатсан байна. .

Энэ оны хувьд наадмын дараах ес хоногт Улаанбаатар хот болон аймгуудын төвөөс баруун бүсээр 75-81 мянга, зүүн аймгуудаас 43-45 мянга, Өмнөговь аймгаар 60-62 мянган жуулчин аялах төлөвтэй байна.

Аялагчдын гол ачаалал өмнөх жилүүдийн адил Хангайн бүс буюу Архангай, Өвөрхангай, Завхан, Хөвсгөл аймаг болон хот орчимд төвлөрөх хэвээр байна. Энэ жилийн дотоодын аялагчдын урсгалд наадмын дараах олон өдрийн амралт болон аймаг, сумын тэгш ой тохиож байгаа нь нөлөөлөл үзүүлж байна.

2021, 2022 онд Алтай Таван Богд дотоодын аялагчдын гол зорих газар болж байв. 2023 онд дээрх газар луу аялах жуулчдын цуваа тодорхой хэмжээнд байх боловч шинэ трэнд зорих газар Говь-Алтай аймаг, Ээж хайрхан” орчим болох төлөвтэй байна.

. Дархан Сэлэнгэ аймагт нийт 85-87 мянган жуулчин аялах урьдчилсан тооцоо байна. Тэдний ихэнх нь наймдугаар сард аялах таамаглал гарчээ. Энэ бүсийн жуулчид жимс түүх сонирхолтой хотын аялагчид нөлөөлөл үзүүлж байна. 

Аялагчид морин аялал, шувуу ажиглах аялал, дугуйн аялал, явган аялал, мото аяллыг турших хүсэлтэй байна

Автомашинаар Монгол орны үзэсгэлэнт байгалиар тойрон аялах аяллын хэлбэр сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлалд зонхилж байна. Энэ жил мөн ялгаагүй автомашинтай аялал зонхилох төлөвтэй ба нийт аялагчдын 70 хувь нь автомашинтай тойрон аяллыг сонгожээ. Мөн тусгай сонирхлын бусад аяллын хэлбэрийг туршиж үзэх сонирхолтой байдаг ба үүнд морин аялал, шувуу ажиглах аялал, дугуйн аялал, явган аялал, мото аяллыг турших хүсэлтэй байдаг аж.

Жишээлбэл, зарим аялагчид орон нутагт очихдоо өдрийн дугуй аялал эсвэл морин аялал хийдэг бол залуучууд өдрийн явган аялал хийх сонирхолтой болжээ. Мөн 4-6 хоног аялах аялагчдын эзлэх хувь 16-20 хувь болж нэмэгдэх дүр зураг ажиглагдаж байгаа ба Улаанбаатар хотын иргэдийн хот орчимд 1-3 хоног аялах давтамж нэмэгдэж, аялагчдын хувь 15 хувь хүртэл өсөж магадгүй байна.

Аялал жуулчлалын бүх хэлбэрт тур оператораар дамжин явагдвал нийгэм, соёлын сөрөг үзэгдэл багатай, эдийн засагт үр ашигтай байдаг. Залуучууд аль болох хямд, өөрөө аялах сонирхол ажиглагдаж байгаа бол дундаас дээш насны хүмүүс гэр бүлээрээ илүү их мөнгө зарцуулж, тав тухтай аялах сонирхол байгаа нь ажиглагдаж байгааг мэргэжилтнүүд онцоллоо.

Б.АЛТАНГЭРЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. МЯГМАР ГАРАГ. № 129 (7373)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.