СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-01

Ж.Энхжаргалан: Цэнгэлдэхийг томруулж байж л наадмын тасалбар хүрэлцээтэй болно

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 сарын өмнө

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдөр www.enaadam.mn сайтаар 07:00 цагаас борлуулж эхлэхэд 08:00 цагт дууссан гэж албаныхан мэдээлсэн. Харин иргэдийн ярьж буйгаар "15 минутад дууссан" гээд байгаа. Ямартай ч системд ачаалал үүсэж, наадмын тасалбар тойрсон гомдол хөвөрсөөр байна. Энэ талаар Төв цэнгэлдэх хүрээлэн ТӨК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан тайлбар хийсэн байна. 

Төв цэнгэлдэх хүрээлэн ТӨК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан: 

-Хэдхэн жилийн өмнө доорх зураг дээр гарч байгаачлан хүмүүсийг баяр наадмаар гадаа наранд бороонд урт оочир дараалал үүсгэж худалддаг байсан үе саяхан. Тэр үе бол миний бодлоор хүмүүсийг тамлан зовоож залхаан цээрлүүлж байгаа мэт санагддаг байсан. Энэ тасалбараа зүгээр цахимаар зарчихаж болох юмыг заавал хүмүүсийг гадаа хонож өнжүүлэн хооронд нь алалцуулах хэрэггүй гэж санагддаг байв. 


Гэвч цахим тасалбар нь худалдаанд гармагцаа нүд ирмэх зуур зарагдаад дуусдаг явдлын гол учир шалтгаан зангилаа нь ердөөсөө л багтаамжийн асуудал. Төв цэнгэлдэх хүрээлэн суудал шахуу засалтаар одоо 12000 суудал засагдсан байгаа. Улаанбаатар хот өөрөө 2 сая хүнтэй хот болсон. Дээр нь гадны жуулчид, зундаа эх орондоо эргэж иргэд иргэд нэмэгдээд эрэлт нь ихсэж нийлүүлэлт нь хүрэлцэхгүй байгаатай шууд холбоотой. 

Энэ асуудлаас гарах цорын ганц шийдэл бол нийслэл хот зоригтой ШИНЭ 30 мянган хүний суудалтай стадионы бүтээн байгуулалтаа яаралтай хийх болсныг харуулж байгаа юм. Саваа томруулж байж л энэ их эрэлтийг тодорхой хэмжээнд бууруулна. Өөр ямар ч эрдэмтэн доктор гарч ирээд энэ тасалбар хүрэлцэхгүй байгаа асуудлыг шийдэж чадахгүй. Шинэ цэнгэлдэх ээ барихгүй бол дараа жил дахиад л энэ гомдол байсаар л байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 сарын өмнө
116.206.83.106

шагалсан үнээр зарах нь үү. 7сарын 1нд 10 цаг болж байхад асуухад дууссан гэсэн

hi
2 сарын өмнө
116.206.83.106

шагалсан үнээр зарах нь үү. 7сарын 1нд 10 цаг болж байхад асуухад дууссан гэсэн

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.