Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхдугаар чуулганыг маргааш буюу долоодугаар сарын 2-нд зарлан товлохоор болжээ.
Ес дэх удаагийн парламентын 126 гишүүний үнэмлэхийг гардуулан өглөө. Хуулийн дагуу УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ. УИХ-ын гишүүдийн тангараг өргөх анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлан хуралдуулах хуультай. Тэгвэл Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг маргааш буюу долоодугаар сарын 2-нд зарлан товлохоор болжээ.
Анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч нээж үг хэлэх бөгөөд парламентад сонгогдсон хамгийн ахмад гишүүн чуулганыг удирдан явуулна. Энэ удаагийн парламентын хамгийн ахмад гишүүн нь академич Д.Рэгдэл юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.