СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-01

🔴LIVE: Ж.Баясгалан: Төрийн ордонд үнэмлэхээ гардаж авахдаа тайзан дээр гарч чадсангүй

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 сарын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж УИХ-д анх удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Баясгалангийн байр суурийг хүргэе. Түүний үнэмлэхийг СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран тайзнаас буун ирж гардуулсан. Учир нь төрийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат байдаггүй юм байна. 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: 

-Үнэмлэхээ гардан аваад баяртай байгаа ч жаахан гунигтай байна. Та бүхэн харсан байх, тайзнаа гарч үнэмлэхээ гардан авч чадаагүй. Бид ингэж гадуурхагдахаас санаа зовдог. 

Миний хувьд АН-ын даргын зөвлөхөөр ажиллаж байхдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллаж байсан. Тухайн байгууллагын ажилтны тоо 25-аар нэмэгдэх бүрт төлбөр төлөх Ерөнхийлөгчийн зарлиг байдаг. Зарлигийг хууль болгохын төлөө ажиллаж байсан.

Одооны гол зүйл бол хүртээмж. Хүртээмжгүй байдлыг өөрчлөх, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хуулинд өөрчлөлт оруулах, заалт бүрээр нь шаардаж хэрэгжүүлэх шаардлагатай. Соёлын яам гэхэд л хөгжлийн бэрхшээлтэй хүн орж чадахааргүй өндөр шаттай байна. Энэ бүхнийг өөрчлөхийн талаа ажиллана гэж бодож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.