Шинээр сонгогдсон 126 гишүүний үнэмлэх гардуулах ёслол төрийн ордонд боллоо. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас эвслийн засгийн газар байгуулах талаар байр суурийг нь сонслоо.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Эвсэх хамтрах тухай асуудал яригдаад эхэлсэн байна. Үүнд онцгой анхаарал хандуулан ажиллана. Үргэлжлүүлээд төсөв орж ирнэ. Түүнчлэн нэн тэргүүнд хэвлэн нийтлэх, үг хэлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиас авч хаях хэрэгтэй. Мөн татварын хууль, дэгийн хуулиуд гээд зөндөө ажил байна. Дарааллын дагуу явна.
Бидэнд шинэ МАНАН хэрэггүй. Бидэнд өмнө нь эвсэж байсан түүхтэй. Энэ алдаагаа давтах шаардлагагүй. Засагт оруулах энэ асуудлыг нам дотроо маш сайн ярилцах хэрэгтэй. Ямар шалтгаанаар эрх баригчид олонх болчихоод эвслийн засгийн газар байгуулах гээд байгаа нь сонин байна. Бид парламентын засаглалаа хамгаалах ёстой.
Найман жилийн алдаа завхрал ярьчихаад одоо үүнийгээ 12 жил болгоё гэж байгаа юм уу? Улс орны эрх ашиг тусгаар тогтнолд шууд нөлөөлөх алхам хийлгүүгээр зүгээр л нэг хамтрал гээд явж болохгүй гэж бодож байна. Энэ гэхдээ хувь хүний байр суурь. Нам дотроо маш сайн ярилцах ёстой гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ нөхөр ёстой нэг попорчих юмаа өөрийгөө их хурлын дарга болсон гээд хөөрөөд байгаа бололтой
Энэ нөхөр ёстой нэг попорчих юмаа өөрийгөө их хурлын дарга болсон гээд хөөрөөд байгаа бололтой
Ene odoo bas saihan hudlaa hutsah ym aa.suuliin 8 jil yu ch hiigeegui geed bh ym.ichihgui.heden surguuli tsetserleg barigdsniig toolchihood yariasai.