СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нохой бага насны хоёр хүүхдийг хазаж, гэмтээжээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 сарын өмнө

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р хорооны нутаг дэвсгэр уяанаасаа алдуурсан нохой 7, 8 настай хоёр хүүхдийг хазаж гэмтээсэн гэх гомдол цагдаагийн байгууллагад иржээ.

Орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан хамгаалалтгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, эзнийг 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгохоор Зөрчлийн тухай хуульд заажээ.

Харин хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 20.15-р зүйлд зааснаар 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эсвэл 240-720 цагийн хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 1 сараас 1 жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Хэрэв энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж хохирогч нас барсан бол 5400-27 мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жилийн хугацаагаар торгох ял шийтгэнэ гэж заажээ.

2023 онд энэ төрлийн 17 гэмт хэрэг, 2024 байдлаар энэ төрлийн гурван хэрэг бүртгэгдэн шалгагдсан гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.