СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-07-01

Шинэ парламентын анхны хуралдааныг хамгийн ахмад нь болох Д.Рэгдэл удирдана

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
2 сарын өмнө

Монгол Улсын Их хурлын сонгуулийн ес дэх удаагийн сонгуулийн үр дүн гарч, шинэ парламентын гишүүд өнөөдөр тангараг өргөнө.

Сонгуулийн ерөнхийн хорооноос УИХ-ын сонгуулийн үр дүн, нэр дэвшигчдийг албан ёсоор танилцуулж, тангараг өргүүлэх юм.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар УИХ-ын даргыг томилох хүртэл хамгийн өндөр настай нь УИХ-ын чуулганыг удирддаг. Энэ удаагийн шинээр бүрэлдсэн 126 гишүүний хамгийн өндөр настай нь МАН-аас жагсаалтаар сонгогдсон Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Д.Рэгдэл юм. 

Дүгэрийн Рэгдэл нь 1951 онд төрсөн. Тэрээр 73 настай, парламентын хамгийн ахмад нь болж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Buyandelger Basbish
2 сарын өмнө
116.206.83.106

Рэгдэл ахдаа баяр хүргэе.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.