СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-06-30

"Ляонин-2024" боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 сарын өмнө

БНХАУ-ын Ляонин мужийн боловсролын экспо арга хэмжээ 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад зохион байгуулагдах гэж байна.

Үзэсгэлэнд Ляонин мужийн шилдэг их дээд сургуулиуд оролцохын сацуу Монголын их дээд сургуулийн удирдлагууд, багш нарын төлөөлөлтэй уулзалт хийж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, Монголын оюутан залуусын тус мужийн их дээд сургуульд элсэх болон соёлын солилцооны талаар сурталчлах зорилгоор тус мужийн их дээд сургуулиудын удирдлагууд, багш, төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцох тул та бүхэн өргөнөөр оролцож, сонирхсон мэдээллээ авах, хоёр улсын их дээд сургуулиуд хооронд харилцаа, хамтын ажиллагаагаа тогтоох боломжтой.

ҮЗзэсгэлэнд:
Далянь далайн их сургууль- Dalian Maritime University
Шэньян эм зүйн их сургууль- Shenyang Pharmaceutical University
Шэньян Жианжу их сургууль- Shenyang Jianzhu University
Ляонин санхүүгийн коллеж- Liaoning Finance Vocational College
Шэньян Химийн технологийн их сургууль- Shenyang University of Chemical
Шэньян нисэхийн их сургууль- Shenyang Aerospace University
Далянь Тэнгисийн их сургууль тус тус оролцоно.

Хаана: МУИС-ийн харьяа Номын сангийн байранд 09:00 – 17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Ерөнхий зохион байгуулагчаар Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Монгол Улсын Далайн захиргаа ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их сургууль, Хятадын Ляонин мужийн Гадаад харилцааны солилцоо үйлчилгээний төв хамтран зохион байгуулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.