Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр мэдээлэл хийв.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр:
-Монголчуудынхаа энэ өдрийн амгаланг айлтгая. УИХ-ын сонгуулийн дүн мэдээг бүгд харж байгаа. Ардчилсан намыг дэмжсэн 440 мянга гаруй сонгогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Одоогийн байдлаар манай нам парламентын 11 суудлаа 43 болгож чадлаа. Ардчилсан нам бүрэн эв нэгдэлтэйгээ харуулахыг хичээж зорьсон. Бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллаж, өрсөлдөгчдөдөө худалдагдсан үйл явдал ч гарлаа. Үүнд маш их харамсаж байна.
Энэ удаагийн сонгууль иргэдийн маань амьдрал ядуу гэдгийг харууллаа. Эрх баригчдад энэ сонголт дүнгээ тавьж байна.
Өнөөдрийг хүртэл эрх баригч нам бодлогын алдаатай явж ирлээ. Монгол орныг өрнөөс гаргах хэрэгтэй. Өрийн дарамттай улс биднийг нар үзүүлэхгүй нь. Парламентын тогтолцоогоо хамгаалахын тулд бид авлига, хээл хахуулийн эсрэг маш хүчтэй ажиллах болно. Биднийг дэмжсэн 440 мянган иргэндээ амлаж байна.
Сонгуулийн үеэр булхаа луйвар асар их явагдлаа. Ардчилсан нам энэ удаад асар их мөнгө, хүч чадлын эсрэг зогсож чадлаа. Маш их зориг гаргаж, тууштай явж чадлаа. Энэ холимог системийг цаашид нутагшуулах хэрэгтэй гэж харлаа. Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Танай намд ч гэсэн дүнгээ тавилаа! Ер нь ард түмэн хэн нь төр барьж чадахыг мэддэг болж!
Таны аймхай хулчгар зан танай намын сонголтонд маш муу нөлөө үзүүллээ
Таны аймхай хулчгар зан танай намын сонголтонд маш муу нөлөө үзүүллээ
Ан харин ч олон суудал авлаа.
Ан харин ч олон суудал авлаа.
Ан харин ч олон суудал авлаа.
Ан харин ч олон суудал авлаа.
Ан харин ч олон суудал авлаа.
Ан харин ч олон суудал авлаа.