Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р хэсгийн хорооны сонгуулийн саналын ирц 30 гаруй хувьтай байна. УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболд УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод саналаа өглөө.
УИХ-ын гишүүн Гочоогийн Ганболд:
-Сонгуулийн компанит ажил дуусаад, иргэд дөрвөн жилд нэг удаа Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна. Хангайн бүсийн иргэд, сонгогчид, тэр дундаа Өвөрхангайчуудаа сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.