2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд улсын хэмжээнд 16 мянга гаруй сонгогч битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгчээ.
Хүсэлтийн дагуу өчигдөр /2024.06.27/ сонгуулийн хэсгийн хорооны ажилтнууд, ажиглагчдын хамт айлуудаар явж иргэдийн саналыг авчээ. Тодруулбал, хайрцгаар санал авах ажиллагаа зургаадугаар сарын 27-ны 09.00 цагаас 20.00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд өнөө өглөө 07.00 цагт сонгуулийн хэсгийн хороод санал авч эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг ажиглагчдын өмнө задалж, саналын хуудсыг санал тоолох машинд уншуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.