СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-27

Турхиралтад автаж, үймээн самуунд оролцохгүй байхыг уриалж байна

Нийтэлсэн
2 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 сарын өмнө

Хамгийн олон хүн нэр дэвшсэн, хамгийн олон гишүүнийг төрүүлэх 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өчигдөр дууслаа. Маргааш бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах анхны сонгуульдаа оролцож саналаа өгцгөөнө. Хамгийн олон гишүүнтэй, магадгүй хамгийн олон намын төлөөлөл орсон парламентийг бид үзэх болно. Иймд хүн бүр идэвхтэй оролцож, саналаа өгөх нь хамгийн чухал байна. 

Өнгөрсөн удаагийн сонгуулийг явуулж байсан журмаар "Хар машин"-аас гадна нам намын төлөөлөл оролцсон хорооныхон 100 хувь гараар тоолж тулгах юм гэсэн. Гэлээ гэхдээ эргэлзээ хэзээд байдаг хойно сонгуулийн сурталчилгааны өмнө олон нийтийг хамарсан үймээн турхирааны талаар яригдах боллоо. 

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Сүхбаатар "Сонгуулийн дараа 7 сарын 1 шиг үймээн гарч магадгүй" гэж хамгийн түрүүнд хэлсэн байдаг. Үүн дээр Хотын дарга асан Э.Бат-Үүл сүүлийн үед шар тос нэмэх боллоо. Сонгуулийн сурталчилгаа бараг хийгээгүй Элийрэгч хэмээх Уянга бас олон нийтийг бослого хөдөлгөөнд үе үе уриалж байгаа. 

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр ноцтой зүйл ярилаа. "Увсын боомтоор Тувагийн эрүүгийн элементүүд (ихээр) орж ирсэн" гэж нотлов. "Тагнуулд ажиллаж байсан нэгэн учир баримт нотолгоотой ярьж байна" гэв. Цаашлаад "Долдугаар сарын 1 болоход ойрхон байна" гэж хэлсэн нь Тувагийн эрүүгийн элементийнхэнтэй хэрхэн холбогдож байгаа юм бол... Бодоход л сэрэмжлүүштэй. 

Энэ удаагийн сонгуульд хамгийн олон буюу 1335 хүн нэр дэвшлээ. Тэдний 126-хан нь барианд орно. Хөрөнгө мөнгө, хүч чадал, эрүүл мэндээ золин байж өрсөлдсөн олон дунд гомдол санал бишгүй байх нь зүй ёсных. Иймдээ тэдний ам хэлэнд автаж үймээн самуунд оролцохгүй байхыг уриалж байна. 

Тэд турхирч, үймүүлэх гэж оролдоно. Тэд өөр санаа зорилготой. Харин бидний амьдрал эгэл жирийн, бас өөрийн гэсэн зам мөртэй. Турхиралтад нь автаж, хувь тавилангаа тэднээр шийдүүлэхийг хэзээ ч бүү зөвшөөр. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.