СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хорезм муж хоорондын хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурав

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалаа Хорезм мужид үргэлжлүүлж байна. Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хорезм муж нь эртний Хорезмын Хаант Улсаас улбаатай бөгөөд 1512-1920 оны хооронд оршин тогтнож байсан ба одоогийн Төв Азийн Узбекистан, Киргизстан, Тажикистан, Афганистан, Иран зэрэг улсын нутаг дэвсгэрийг хамарч байсан. Их Монгол Улс нь Хорезмын Хаант Улстай түүхэн харилцаатай улсын хувьд “Сартуул иргэн” гэж нэрийддэг байсан түүхтэй.

Төв Азийн улс орнуудаас хамгийн олон хүн амтайд тооцогддог Бүгд Найрамдах Узбекистан Улсын өлгий нутаг гэгдэх Хорезм муж нь эртний түүхэн барилга, хөшөө дурсгалтай, хөдөө аж ахуй, хөвөн болон жимс жимсгэнэ тариалалт, аялал жуулчлал хөгжсөн газар юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хангайн бүс болон Хорезм муж хоорондын хамтын ажиллагааны протоколд монголын талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, узбекийн талаас Хорезм мужийн Амбан захирагч Ж.Рахимов нар гарын үсэг зурлаа.

Хорезм муж нь цаг уурын хувьд өвөлдөө хүйтэн, зундаа хуурай халуун байдаг нь Монгол Улсын Хангайн бүстэй төстэй бөгөөд энэхүү протокол байгуулагдсанаар хоёр бүс нутгийн хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, мал болон хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх ач холбогдолтой юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн яам хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь манай хоёр улсын хооронд төдийгүй Хангайн бүс болон Хорезм мужийн хооронд хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт хамтран ажиллах эрх зүйн үндсийг тавьж өгсөн чухал баримт бичиг боллоо. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.