СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-25

Нийслэлд 6-р сарын 27-30-ныг хүртэл согтууруулах ундаа худалдахыг зогсоов

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 сарын өмнө

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт болох гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар захирамж гаргалаа. 

Захирамжид "Монгол Улсын Их хурлын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2024 оны зургаадугаар сарын 27-28-29-нийг дуусах хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай" гэжээ.

Мөн, дээрх хугацаанд олон нийтийг хамарсан урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулахгүй байх, томоохон зах, худалдааны төвүүдийн амралтын өдрүүдийг сонгуулийн санал авах өдөр рүү шилжүүлэхийг захирамжид дурдсан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.