СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-22

Суудлын автомашинтайгаа усанд живж байхад нь аварчээ

Нийтэлсэн
10 сарын өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Нийслэлийн Онцгой байдлын газарт зургаадугаар сарын 22-ны 16:00 цагийн байдлаар гэр, хашаанд ус тогтсон 21 дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид 15 дуудлагаар 220 тонн усыг соруулан аюулгүй байдлыг хангаж, 6 дуудлагад заавар зөвлөмж хүргэн ажиллаж байна. 

Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул усанд боогдсон, автомашинтай голд суусан дуудлага ирж байна.

Тухайлбал, Багануур дүүргийн 3-р хороо Хөдөө хэсэг Мэлз зуслангийн хойно Бааст голд Приус-30 загварын автомашин усанд живсэн, дотроо нэг хүнтэй урсах гэж байна дуудлагаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход приус-30 загварын автомашин усанд живсэн, жолооч нь дотроо гацсан байсныг эсэн мэнд гаргаж аюулгүй болголоо. 

Ойрын өдрүүдэд Хэрлэн, Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ голуудын усны түвшин улам нэмэгдэх тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчиж аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.

Сурталчилгаа

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
10 сарын өмнө
116.206.83.106

Аюулаас хамгаалах ажилд хүч хөдөлмөрөө дайчилж олон олон хүний амь насыг аварч яваа Онцгой байдлынхаа албан хаагчидад баяр хүргэж амжилт хүсэе.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.