СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Баярхүү: Дундговь аймагт ноосолсон 300 орчим хонь осгосон

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
5 сарын өмнө

Цаг агаарын нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг нар мэдээлэл хийлээ. 

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:

-Орхон, Дархан уул аймагт айлын гэр, хашаа байшин усанд автсан. Мөн . Нийслэлийн хэмжээнд өглөөний 08:00 цагаас хойш 14:00 цагийн байдлаар айлын гэр, зам талбай усанд автсан 24 дуудлага ирсэн.

. Голын түвшин нэмэгдэж буйтай холбоотойгоор усны урсцыг сайжруулж байна. Авто замын зарим нүхэн гарц усанд автсан. Дамбадаржаа орчимд гэр, хашаа авьсан айлуудад очиж ажилласан. Өдрийн цагаар эцэг эх нь явж, гэртээ үлдсэн бага насны хүүхдүүдийг түр хорогдох байр руу шилжүүлж аюулгүй байдлыг нь ханган ажиллаж байна.

. Туул гол Зайсан орчимд 51 см, Сэлбэ гол Дамбадаржаагийн гүүр орчимд 18 см, Улиастай гол 19 см-ээр нэмэгдэн олон жилийн дунджийг даван үерийн түвшинд хүрэхэд дутуу байна.

Төвийн бүсийн ихэнх нутгаар 12 цагаас дээш хугацаагаар бороо үргэлжлэн орж ноосолсон мал осгох, ургац алдах эрсдэлүүд үүссэн. Зуслангийн бүсүүдэд хүйтэн бороо, цас орж байгаа тул гулгаа үүсэх эрсдэлтэй байна. Тиймээс ард иргэд маань өнөө маргаашдаа хол замд гарахгүй байхыг анхааруулж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.