УИХ, Засгийн газрын гишүүн асан, өдгөө Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр "Зоригтын цаг" нэвтрүүлэгт орохдоо гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлаар маш ноцтой зүйл ярьсныг та бүхэнд товчлон сийрүүлж сонирхуулъя. Тэрбээр "ОХУ-ын талд ажилладаг маш олон хүн байна" гэв.
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-2009 онд Олон улсын парламентчдын уулзалт болох гээд нийгмийн чиглэлээр намайг модератор болооч гэдэг юм. ОХУ-ын парламентаар шинэ Үндсэн хуулиа хэлэлцэнэ гээд. ОХУ-ын ҮХНӨ-ийн ажлын хэсгийн нэг нарийн бичгийн дарга залуу надтай харьцаж байсан. Тэгсэн 2020 оны хоёрдугаар сард над руу мессеж бичдэг юм. "ОХУ-ын парламентаар дөрөвдүгээр сард хэлэлцэх ҮХНӨ-ийн үеэр ирж ажиглагчаар оролцооч" гэж. Би хэлсэн, "Би боломжгүй ээ. Би улс төрийн хувьд их асуудалтай байгаа. УИХ-ын гишүүний ажлаа өгсөөн. Хууль хяналтын байгууллагаас шалгаад амаргүй байгаа" гэсэн. Би чинь тэр үед УИХ-ын гишүүнээ өгөөд бөөн юм болоогүй юу. Тэгсэн надад ёстой сонин мессеж ирүүлсэн. "Монголд юу болоод байгааг маш сайн мэдэж байгаа. Чи Москвад хүрээд ир. Бид бодит боломжоор тусалж чадна шүү" гэсэн.
Ийм мессеж уншсан хүн ямар сонин болдог юм бэ. Энэ нэвтрүүлгээр тэр үед хэлсэн хараалын үгээ хэлэлтэй биш. Ямар их доромжлол вэ. Тэгээд би скрийншот хийгээд, тэр утсыг унтраасан. Одоо болтол надад хадгалагдаж байгаа. Тэр хэзээ нэгэн цагт ил гарна. Нэгэнт ярьж байгаа юм чинь ил гаргасан ч хамаа алга.
Тэр бол асар муухай доромжлол шүү. Би биеэ үнэлээд, Москвад очоод аврал эрэх юм уу. Ёстой хуцдаг гар.
Нэгэнт ярьсных үнэнийг л ярья. Намайг ямар нэг байдлаар барьж хорино гэдгийг би мэдэж байсан. Над дээр зохиол бичсэн, тэгж ч зохион байгуулсан.
2020 оны тавдугаар сарын 27-ны өдөр би аав руу залгаад, "Маргааш намайг 16.30 цагийн үед барьж хорино. Та И.К.Азизовтой (тухайн үед Монголд сууж байсан ОХУ-ын Элчин сайд) уулз. Танайг маш дуртай хүлээн авч уулзана. Та юу ярихыг нь зүгээр л сонс" гэсэн.
Маргааш нь намайг хорьсон. 30-нд аав Азизовтой уулзсан. 2 цаг 35 минут ярилцсан. Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзаад гарсан юм шиг мэдрэмж авсан байдаг. "М.Энхсайханыг хорьсон. Таны хүүг хорьсон. С.Баярыг хорино. Ж.Эрдэнэбатыг хорино. Б.Бямбасайханыг хорино" гээд бүгдийг нь ярьсан. Ийм, ийм зүйл ангиар, төдөн жилийн ял өгнө. Хүүд чинь 7.7 жилийн ял өгнө гэж ярьсан. Хамгийн гол нь эзэн шүү гэдгээ мэдрүүлсэн (Хамгийн харамсалтай нь хожмоо энэ нэр дурдагдсан бүх хүн монголчуудын дунд нэр хүндгүй болсон).
Би яагаад И.К.Азизовын санаа бодлыг мэдэх гэсэн бэ гэхээр тэр мессежнээс үүдэлтэй байхгүй юу.
Надад тусалъя гэдэг нь бууны нохойгоороо дуудуулна гэсэн үг шүү дээ. Бууны нохой болно гэдэг чинь би эх орноосоо урвасан болно шүү дээ.
Эндээс хэд хэдэн дүгнэлт гарна. Хэн удирдаад байна, захиалга нь юу юм, үр дүнд нь хэн хожоод байгаа юм? Намайг ингэж чадаад байхад өөр хэнийг тэгж оролдоо бол? Ингэж барьцаалагдсан, тэдний талд ажилладаг хүмүүс лав байгаа. Олон хүн байгаа шүү.
Мөнхчулууны Зоригт:
-Намайг улс төрөөс гараад, "Бидний цөөхөн монголчууд" төслийг хийгээд явж байхад Ц.Элбэгдорж "Путин намайг дахиад Ерөнхий сайд болох уу? гэж асуусан. Асуудалгүй шүү гэж хэлсэн" гэж ярьж байсан. Чиний ярианаас би Ц.Элбэгдорж ямартай ч "үгүй" гэж хэлсэн юм байна гэж ойлголоо.
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-Харин ингээд дургүй хүргээд байдаг байхгүй юу. Танай Ардчилсан намын Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ хоёрыг л чадаагүй, бусдыг нь бол хийсэн шүү дээ.
Нэг ололттой тал нь, одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх барууны, гурав дахьч орнуудтай түншилж байгаа, Макроныг Монголд авчирсан. Х.Баттулга байхдаа яадаг байлаа даа?! Монгол Улсын гадаад бодлогын суурь зарчмыг УИХ-аар хүчингүй болгоод, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болгох гээд, ковидоор далимдуулж УИХ, Засгийн газрын онцгой эрхийг өөртөө авах гэж хуулийн төсөл санаачлаад яваад байсан шүү дээ. Ихэнх нь дэмжиж байсан.
Бид маш том боломжийг алдсан. Одоо ч алдсаар байна.
Эрх мэдлийг гартаа төвлөрүүлж дарангуйлал тогтоох гэсэн санаархал бүхий нэг толгойтой, түүнийг нь тойрон хүрээлсэн бүлэглэл байна.
Ардчиллын буянд шууд алж хядаж бол чадахгүй байна. Хамгийн сайн чаддаг зүйл нь яаж ийгээд хэлмэгдүүлээд, хорьж бол чадаад байна.
Монгол дотроо талцалтай, хямралтай, дотооддоо зодоонтой байх нь өөрсдөд маань ч хохиролтой, хөрш орнуудад маань ч таатай байдлыг бий болгодог. 1937 оны түүх үүнийг гэрчилж өгдөг...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Номтойбаяр эх оронч үйлдэл хийсэн хүн юм Урваач олон зарим нь ил гарчаад эх оронч болчоод явж бна..
Номтойбаяр эх оронч үйлдэл хийсэн хүн юм Урваач олон зарим нь ил гарчаад эх оронч болчоод явж бна..
Номтойбаяр эх оронч үйлдэл хийсэн хүн юм Урваач олон зарим нь ил гарчаад эх оронч болчоод явж бна..
Номтойбаяр эх оронч үйлдэл хийсэн хүн юм Урваач олон зарим нь ил гарчаад эх оронч болчоод явж бна..
Номтойбаяр эх оронч үйлдэл хийсэн хүн юм Урваач олон зарим нь ил гарчаад эх оронч болчоод явж бна..
Номтойбаяр эх оронч үйлдэл хийсэн хүн юм Урваач олон зарим нь ил гарчаад эх оронч болчоод явж бна..
Номтойбаяр эх оронч үйлдэл хийсэн хүн юм Урваач олон зарим нь ил гарчаад эх оронч болчоод явж бна..
Хойд хилээр авто машинаар оруулж ирсэн 20 сая доллар хаачив аа
Хойд хилээр авто машинаар оруулж ирсэн 20 сая доллар хаачив аа
Хойд хилээр авто машинаар оруулж ирсэн 20 сая доллар хаачив аа