СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-18

Усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өсжээ

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
10 сарын өмнө

Улсын хэмжээнд он гарсаар /2024.06.17/ байдлаар усны ослын 36 тохиолдол бүртгэгдэж, 26 хүн амь насаа алдсан бөгөөд үүний гурав нь хүүхэд байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тохиолдлын тоо нь дөрөв дахин, амь насаа алдсан иргэдийн тоо 3.2 дахин өссөн байна. Усны ослын нийт тохиолдлын 25 хувь, амь насаа алдсан иргэдийн 19 хувь нь нийслэл хотод буюу Туул голд тохиолджээ.

Иймд амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэд гол, мөрөн, нуурын эрэг орчим амарч зугаалахдаа өөрийн болон ойр дотны хүмүүсийн аюулгүй байдалд байнга хяналт тавьж байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.