СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-06-17

Э.Даш: Төрийн наадам хэл амгүй цэвэр өрсөлдөөнтэй шударга явагдаасай гэж хүсэж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
6 сарын өмнө

Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны түрүү бөх М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол, чимэг нөхөн олгох арга хэмжээ Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Энэ үеэр Улсын харцага Э.Дашийн байр суурийг сонслоо. 

Улсын харцага Э.Даш:

-Харцага цол хүртсэнээр эрэмбэ дээшилж байгаа. Удахгүй болох Үндэсний их баяр наамдын мэндийг ард түмэндээ хүргэе. Төрийн наадам маань сайхан хэл амгүй цэвэр өрсөлдөөнтэй шударга явагдах ёстой гэж харж байна. Тухайн үед яах аргагүй түрүү бөхдөө унасан. Түрүү бөхдөө уналаа л гэж бодсоноос, ийм зүйл болно гэж мэдээгүй.

Үнэн худал нь мэдэгдэхгүй өв соёлыг харлуулах гэсэн яриа явдаг. Арай ч ийм яриа төрийн наадам дээр байхгүй байх гэж бодож байна.

Өнөөдрөөс бэлтгэлдээ гарч байна. Түрүү жил явцын шинжилгээ авч байсан. Энэ жил авахгүй явсаар баяр наадамтайгаа золгож байна. Болдог бол өмнө нь явцын шинжилгээ авч байвал зүгээр гэж хувьдаа бодож байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.