СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-06-17

О.Хангай: Үндэсний өв соёл, бөх маань ёс бус зүйлээр битгий сэвтээсэй гэж хүсэж байна

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
5 сарын өмнө

Өнгөрсөн жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдааны түрүү бөх М.Бадарчид өвдөг шороодсон бөхчүүдэд улсын цол, чимэг нөхөн олгох арга хэмжээ Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Энэ үеэр Улсын аварга О.Хангайгаас байр суурийг нь сонслоо.

Улсын аварга О.Хангай:

-Өнгөрсөн жилийн баяр наадмын наймын даваанд барилдсан бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн учраас намайг найм давсанд тооцож, Үлэмж бадрах чимгээ нөхөж авлаа. Цаашдаа Монголын үндэсний өв соёл маань ёс бус үйлдлээр битгий сэвтээсэй гэж хүсэж байна.

Ер нь үндэсний өв соёл болох эрийн гурван наадам бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгааны нэг хэсэг. Магадгүй бид хэдэн зуун жилийн дараа ч энэ өв соёлоороо бахархаж, бусад орноос ялгарна гэж ойлгож байна. Энэ асуудал хэдэн бөхчүүдийн асуудал биш. Баяр наадмын тухай хуулийн дагуу шийддэг газар нь шийдэж, бөхчүүд цол чимгээ нөхөж авч байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.