СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-06-14

Гурав дахь удаагаа хорих ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийн гомдлыг Дээд шүүх хэлэлцэхгүй

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт хоёр ч удаа шалгуулж, шүүхээр ял шийтгүүлсэн Г.Сарангэрэлийг 2021 оны гуравдугаар сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд гурав дахь удаагаа баривчилж байв. Тэрбээр БНХАУ-аас хар тамхи оруулж ирэн эмзэг эрхтэндээ нууж яваад баригдсан хэрэгтээ гурван жил хорих ял шийтгүүлсэн ч хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан юм.

Гэвч удалгүй олон улсын шуудан илгээмжийн нэг байгууллагаар дамжуулан илгээсэн мансууруулах бодис хүлээн аваад “Блью скай” орчимд саатуулагдаж байсан билээ. Шүүхээс түүнийг цагаатгаж, харин мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөгч асан, ахлах дэслэгч Ж.Эрдэнэ-Ундрахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт эрүүгийн хэрэг үүсгэж байцаасан юм. Ингэхдээ Г.Сарангэрэлийг хамт яллагдагчаар татсан байдаг.

Тэдэнд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хэлэлцэн ял шийтгэсэн. Тодруулбал, шүүхээс Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн 19.12-2 дахь хэсэгт заасан төрийн онц чухал нууцыг задруулсан хэмээн хоёр жил зургаан сар хорих ял оноосон бол Ж.Эрдэнэ-Ундрахыг уг зүйл заалтад заасан гэм буруутай үйлдэлд нь хоёр жил хорих, мөн хуулийн 21.13-1 дэх хэсгийн “Гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан” хэрэгт нь 7.5 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

Анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг шүүгдэгч хоёр хүн эс зөвшөөрч нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан ч амжилт олоогүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн. Тэгвэл Г.Сарангэрэл, Ж.Эрдэнэ-Ундрах нарын өмгөөлөгч С.Болорчулуун, Л.Батжаргал, Ө.Учрал нар Дээд шүүхэд хандсаныг уржигдар хянаад хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар тэд анхан шатны шүүхээс оноосон ялаа эдлэхээр болж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

шээснүүдийн толгойг тасда шонд өлгөхсөн

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

шээснүүдийн толгойг тасда шонд өлгөхсөн

өахршш
5 сарын өмнө
116.206.83.106

шээснүүдийн толгойг тасда шонд өлгөхсөн

Иргэн
5 сарын өмнө
116.206.83.106

Энэ нөгөө хууль зүйн сайд Тэмүүжингийн хамгаалдаг эмэгтэй шив дээ. Хар тамхины мафи Тэмүүжинтэй холбоотой гэж харддаг даа . Иргэн хардах эрхтэй

Иргэн
5 сарын өмнө
116.206.83.106

Энэ нөгөө хууль зүйн сайд Тэмүүжингийн хамгаалдаг эмэгтэй шив дээ. Хар тамхины мафи Тэмүүжинтэй холбоотой гэж харддаг даа . Иргэн хардах эрхтэй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.