"Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК болон БНХАУ-ын "Юүтонг бус" ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Юүтонг ZK6116HG автобусыг ашиглагч ОНӨААТҮ-ийн газрууд болон, нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ байгуулсан арван компанийн инженер, техникийн ажилтнууд тус компанийн үйлдвэрт дадлага сургалтад хамрагджээ.
Сургалтын хугацаанд “Юүтонг” автобусны үйлдвэртэй танилцаж, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын үзлэг, аюулгүй байдлын хяналтын стандарт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах, хөдөлгүүрийн бүтэц болон цахилгаан, агааржуулагч, тоормосны системүүдийг засварлаж сурах зэрэг сургалтыг авсан байна.
Энэхүү сургалт цаашид ч үргэлжлэх аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.