СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-11

Ховд аймгийг урд хөрштэй хоёр дахь боомтоор холбох Байтагийн зам 2025 онд ашиглалтад орно

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
10 сарын өмнө

Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл 2023 оны арваннэгдүгээр сард хэрэгжиж эхэлсэн.

Замын барилгын ажлыг 2025 онд дуусгах төлөвлөгөөтэй ба тус авто зам ашиглалтад орсноор баруун бүс нутаг буюу Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн хоёр боомтоор холбогдох боломж нээгдэж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгал нэмэгдэх тооцоололтой байгаа юм.

Мөн манай улсын нүүрсний экспорт 10 сая тонноор нэмэгдэж, Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд чухал ач холбогдолтой гэж Зам, Тээвэр Хөгжлийн Яамнаас мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.