Ашиг олох зорилгоор зургаан сарын хугацаанд нэр бүхий домайн хаяг ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж, 8 сая төгрөгийн орлого олсон гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Төв аймгийн прокурорын газраас иргэн С.Б, Б.С нар нь ашиг олох зорилгоор өнгөрсөн 2023 оны 6-11 сар хүртэлх хугацаанд нэр бүхий домайн хаяг ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 8 сая төгрөгийн орлого олсон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.