СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зочид буудалд ажиллаж байсан үйлчлэгч солонгосчуудын валютыг хуурамчаар сольжээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
5 сарын өмнө

Монголд аялахаар ирсэн солонгос жуулчдын валютыг зочид буудалд нь хуурамчаар сольсон хэрэг гарч, БНСУ-ын Гадаад харилцааны яамнаас манай талд хандан анхааралдаа авч шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсжээ. Тэгвэл манай цагдаагийнхан гэмт хэргийн талаарх мэдээлэл ирүүлсэн даруйд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, уг хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй хүнийг тогтоон дайчлан баривчилсан байна.

Хуурамч ам.доллартой холбоотой эхний мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт нэгэн иргэн өгчээ. Манай улсад ирсэн БНСУ-ын иргэн Худалдаа, хөгжлийн банкны “Гранд плаза” салбарт 300 ам.доллар солиулах гэтэл хуурамч болох нь батлагдаж, тус салбарын ажилтнууд хураан авсан аж. Үүний дагуу цагдаагийнхан шалгалтын ажиллагаагаа эхлүүлээд байтал Налайх дүүрэг дэх “Хос уянга” сургуульд зочилсон БНСУ-ын жуулчид 900 ам.доллар хандивласныг нягтлан бодогч нь ХААН банкны салбарт солиулах гэтэл бас хуурамч болох нь тогтоогджээ. Тэдгээр валют нь нэг ижил сери, дугаартай байсныг банкны эх сурвалжууд мэдээлсэн юм. Хандив өргөсөн солонгосчууд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар дахь нэгэн амралтын газарт байсныг тогтоон холбогдох тайлбар, мэдүүлгийг цагдаагийнхан аваад байж.

Уг гэмт хэргийг мэдээлэл бидэнд ирсэн юм. Кино, клипэнд ашиглах зорилгоор хийсэн уг хуурамч дэвсгэртүүдийг хэргийн холбогдогч эмэгтэй 30 орчмыг олж аваад “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдэд ч борлуулсан, дээрх байдлаар зочид буудлын өрөөнд нэвтэрч сольсон гэдэг нь ч мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болж буй гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Рр
5 сарын өмнө
103.57.94.182

Монголынхоо нэр хүндийг унагсан тэнэг хүүхэн бэ.Толгой нь олгой юмаа.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.