СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-09

🔴LIVE: Ч.Номин: "Go Mongolia" үндэсний брэндээр дамжуулан Монгол Улсыг дэлхий даяар сурталчилна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Английн Примьер лигийн алдарт “Фүлхэм” клубийн хаалгач Марк Шварцертай албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлэх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Соёлын сайд Ч.Номин:

-Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж "Go Mongolia" үндэсний шинэ брэндээр дамжуулан Соёлын яам холбогдох байгууллагуудтай хамтран Монгол Улсыг олон улсад суртачлан таниулах чиглэлээр олон талт ажлыг хийж гүйцэтгэж байгаа билээ. 

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн хамгийн олон үзэгчтэй Премьер лигийн “Фүлхэм” клуб лигийн 2024-2025 оны улирлын турш “Go Mongolia” үндэсний брэндийг албан ёсны түншээрээ зарлаж, бэлтгэлийн албан ёсны хувцас, хэрэгсэл дээрээ “Go Mongolia” үндэсний брэндийн логог байршуулж, хамтын ажиллагаа албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээний сувгуудаараа сурталчилж, өөрийн талбайдаа хийх бүх тоглолтынхоо үеэр “Go Mongolia” үндэсний брэндээр дамжуулан Монгол Улсыг дэлхий даяар сурталчлах болсонд туйлын их баяртай байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.