СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бугын эвэр түүхээр ойд явсан иргэн баавгайд бариулж нас баржээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Ойд явж байсан иргэн баавгайд бариулж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэв.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн:

-. Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр энэ тухай дуудлага аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн. Алба хаагчид хэргийн газарт машинтай очих боломжгүй байсан тул 100 гаруй км замыг мориор туулж очсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар тус аймгийн харьяат, 50 настай иргэн энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр бугын эвэр түүхээр Цагаан-Үүр суманд очиж, тавдугаар сарын 27-ны өдөр ойд явж байхдаа баавгайд бариулж, амь насаа алдсан байдал тогтоогдсон.

Иймд аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ үед зарим иргэн ан гөрөө хийх, эмийн ургамал түүх зорилгоор баталгаагүй замаар явж, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг сахин хамгаалахыг сэрэмжлүүлж байна" гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.