СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихэд 2028 он хүртэл 682 тэрбум төгрөг шаардлагатай

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

“Малын гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” улсын их хурлын тогтоол батлагдлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөнийг өрнүүлэх хүрээнд “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол хамт эцэслэн баталлаа.

Уг тогтоолд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг байгальд ээлтэй байдлаар хөгжүүлэх, түүхий эдийн боловсруулалтын түвшнийг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2028 он хүртэл нийт 682.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай ба 1.51 их наяд төгрөгийг хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох юм.

Тогтоол хэрэгжсэнээр:

- Ноолуурын бүрэн боловсруулалт 20-40 хувь, үйлдвэрлэл 1,5 дахин, экспорт 1,7 дахин, ажлын байр 1,3 дахин өснө.
- Ноосны бүрэн боловсруулалт 25-55 хувь, үйлдвэрлэл 2,8 дахин, экспорт 1,5 дахин, ажлын байр 2,3 дахин нэмэгдэнэ.
- Арьс, ширний боловсруулалт 30-50 хувь, борлуулалт 2,1 дахин, экспорт 2,3 дахин, ажлын байр 1,7 дахин нэмэгдэх боломж бүрдэх юм.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.