Нийт нутгаар ойрын өдрүүдэд түр зуурын аадар бороо орохыг цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Хүчтэй аадар борооны үеэр машины дээр мод унах, барилгын дээвэр хийсэх, аянгад хүн цохиулах зэрэг эрсдэл учирч болзошгүй. Тиймээс онцгой байдлын газраас цаг агаарын мэдээлэлтэй тогтмол танилцах, холын замд гарахтай зориулалтын замаар зорчихыг зөвлөж байна.
Мөн ойрын өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Говьд бороо орох нуу