Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын бусад мэргэжлийг сонгосон болон сонирхож буй Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгдэж Өсвөрийн сэтгүүлчдийн клубийг МСНЭ-ийн дэргэд байгуулжээ.
Тэргүүнээр 33-р сургуулийн сурагч Э. Ариунзаяа ажиллаж байна. Тус клуб нь Улаанбаатар хот болон аймгуудад салбар клуб байгуулан ажиллах юм. Салбар клубүүд нь МСНЭ-ийн орон нутгийн салбарын дэргэд ажиллана. Тус клубийн нээлтэд МСНЭ-ийн ЕНБД Б.Ууганбаяр, Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Г.Ариунчулуун нар оролцлоо. NTV телевизийн сэтгүүлч А.Азжаргал чөлөөт уулзалт хийж, мэргэжлээ танилцуулжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.