СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-08

Дугуйгаар аялагч Б.Очирваань дугуйтай парад зохион байгуулна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
10 сарын өмнө

Дугуйгаар Англи улсад очсон Б.Очирваань ирэх даваа гарагт эх орондоо ирнэ.

Б.Очирваань 2023 оны тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу унадаг дугуйтай аялал эхлүүлж, 11 сарын хугацаанд дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа хүрсэн.

Ингээд Английн Premier league - Manchester United багийн тамирчидтай уулзаж мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй дэлхийн алдартай цэнгэлдэх хүрээлэнд хөл бөмбөг тоглохоор уригдсан нэгэн юм.

Б.Очирваань маргааш буюу зургаадугаар сарын 9-ний өдөр эх орондоо ирнэ гэж мэдэгдлээ. Тодруулбал, зургаадугаар сарын 9-ний 17:00 цагт Манчестераас хөдөлж, Истанбулаар дамжин 11-ний өглөө 07:00 цагт Монголдоо бууна. Нисэхийн хурдны зам дуустал машинаар явж, 10:00 цагаас Нисэхийн тойргоос талбай хүртэл дугуйтайгаа явах юм байна.

гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.