СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-06-08

Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130км хатуу хучилттай авто замыг энэ онд ашиглалтад оруулна

Нийтэлсэн
10 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
10 сарын өмнө

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд авто замын салбарт 7 аймаг, 40 сум, хоёр хилийн боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлэх зорилт дэвшүүлсэн.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын барилгын ажил гэрээний дагуу 2025 оны аравдугаар сарын 30-нд дуусах ч төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн өмнө буюу 2024 онд хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулахаар барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Нэгдүгээр багцын 68.6км авто замын гүйцэтгэгч Наранбулаг-Хан ХХК нь 2023 онд эхний 50км-ыг гэрээт хугацаанаас өмнө байнгын ашиглалтад оруулсан. Үлдсэн хэсэг болох 18.6км авто замыг 2024 онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Мөн хоёрдугаар багц болох 62 км авто замын гүйцэтгэгч Мотор Сервис ХХК нь төлөвлөсөн барилгын ажлаа давуулан гүйцэтгэж байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.