СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

V сургуулиас МУИС хүртэлх замыг хоёр хоног хааж, засна

Нийтэлсэн
3 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
3 сарын өмнө

Тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг түр хааж, засварлана.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нэгдсэн үндэсний гудамж буюу тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг зургаадугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас 10-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийгдэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.