СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-06-07

🔴СЕХ: Ч.Хүрэлбаатар сайд сонгогчдод мөнгө тараасан хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 сарын өмнө

СЕХ-ны гадна Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх гомдлын дагуу иргэдийн гарын үсэг цуглуулж, эсэргүүцлээ илэрхийлж байна.

АН-ын ҮБХ-ны гишүүн И.Мөнхжаргал: 

-УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 48 цаг үлджээ. Гэтэл Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар олон мянган хүний саналыг худалдаж авахаар 100 мянган төгрөг тараасан. Ийм хүнтэй шинэ залуу хүчин өрсөлдөх гэж байна. Энэ шударга сонгууль биш. Мөнгө тараасан явдлыг шударга залуус гэрчилж, цагдаагийн байгууллага шалгаж байна.

Бид Ч.Хүрэлбаатар сайдыг нэр дэвшигчээр бүртгэхгүй байх хүсэлтийг СЕХ-нд хүргүүлсэн ч тодорхой шийдэлд хүрсэнгүй. Тиймээс АН-ын 100 мянган гишүүний гарын үсэгтэй хүсэлтийг СЕХ-нд хүргүүлж байна. Оюутан, залуус авсан мөнгөө цагдаагийн байгууллагад өгч, хэрэгт мэдүүлэг өгч байгаа. Хууль зөрчсөн сайдад хариуцлага тооцож чадахгүй бол шударга сонгууль болон гэдэгт итгэлгүй байна гэв.

Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир: 

-Сонгуулийн хуулийн дагуу СЕХ-ны Нарийн бичгийн даргын эрх үүргийн хүрээнд хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргаж мэдээлэх болно. ЦЕГ-ын дарга Т.Сүхболд СЕХ-ны гишүүн. Тийм учраас хуралдаанд нөхцөл байдлыг танилцуулснаар бид дараагийн арга хэмжээг авна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 сарын өмнө
45.117.35.18

hurelbaatar bol choijoo bish shuu. ene neleen tsaanaas shidsen chuluu bololtoi

Зочин
4 сарын өмнө
103.168.34.175

ардчилсан намын үхээрүүд өөрсдөө хөлсний хулгайчууд,бууны нохойнуудаараа жүжиг тавиулж өрсөлдөгч намынхнаа намнаж эхэллээ дээ.

Зочин нь
4 сарын өмнө
103.168.34.175

Үнэн худал нь удахгүй тодорно доо.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.