АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү ҮХЦ-д иргэдийн өмчлөх эрхийг хамгаалах асуудлаар гомдол гаргаж байна.
АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү:
-Өнөөдөр миний бие Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хувийн өмчийг хамгаалах хууль Монгол Улсын Үндсэн хуульд байдаг. Гэтэл 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Түгжрэлийг бууруулах нэртэй хуулийн хүрээнд Улсын Их хурал иргэдийнхээ газрыг шууд булааж авах заалтыг оруулж иржээ.
Монгол хүн хувийн өмчтэй байх, өмчөө арвижуулах, нэмэлт орлоготой байх энэ боломжийг хаасан гэж би үзэж байна. Ер нь 27 их наяд төгрөг Монгол Улсын газрын хулгай, авлига гэдэг зүйлд зарцуулсан гэж олон улсын байгууллага үзсэн.
Улаанбаатар хотыг тойрсон ногоон бүсэд Богд уулыг тойрсон амуудад зориулалтын бусаар аялал жуулчлалын зориулалттай газарт орон сууц баригдаж байна. Энэ бүгд авлигын хороолол. Гэтэл иргэдийн өмчтэй байх, нэмэлт орлоготой байх, газрынх нь үнэлгээг нэмэгдүүлэх шийдвэр гаргах ёстой байтал буцаагаад, өмчийг нь шууд булаан авах ийм хууль оруулж ирсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн, хувийн хэвшил, өмчид халтай зүйл болсон гэж үзэж, өнөөдөр миний бие ҮХЦ-д гомдол гаргаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.