Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг, хэрэглэдэг байж болзошгүй гурван бүлгийн 20 гаруй хүнийг саатуулсан талаар өчигдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр мэдээлсэн. Харин, "Хүний нэр хэлэх боломжгүй" гэсэн боловч зарим эх сурвалжийн мэдээллээр нэрс нь тодорхой болж байна.
Тэдний дунд реппер Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch хэмээх Э.Гомбосүрэн, Өвөрмонголын дуучин Хомбоо болон “Ургац хүдэр” ХХК-ийн захирал, тод манлай уяач Л.Цандэлэгийн хүү Т гэх залуус холбогдон шалгуулж буй талаар хэвлэлүүдэд мэдээлж байгаа билээ. Тэд хүүхэд залуусыг мансууруулах бодис хэрэглэхийг далд хэлбэрээр, зохион байгуулалттайгаар сурталчилдаг, хэрэглэж байсан учраас энэ сарын 5-нд Баянзүрх дүүргийн VIII, Баянгол дүүргийн XVII, XIX хорооны нутгаас баривчилж, мөрдөн шалгаж эхэлсэн байна. Мөн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь хилийн боомтоор мими хэмээх бодисыг их хэмжээгээр хилээр нэвтрүүлснийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж буй аж. Энэ талаар өчигдөр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг мэдээлэл хийв.
Тэрбээр “Өмнөговь аймгийн хилийн боомтоор БНХАУ-аас хэд хэдэн төрлийн мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг бүлэг зохион байгуулалтад орсон есөн хүнийг шалгаж байна. Мөн Дархан-Уул аймагт эмнэлгийн байгууллагын ажилтан мансууруулах бодистой холбоотой хэрэгт оролцсон байж болзошгүй үйлдэлд холбогдуулан таван хүнийг баривчлан, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Үүнээс гадна олны танил таван хүнийг хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа. Эдгээр хэрэгт холбогдсон хүмүүсээс гуравт нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэсэн юм.
Түүнчлэн олон нийтийн сүлжээнд УИХ-ын гишүүн, сайд асан Р.Бурмаагийн хүү (Ц.Тэмүүлэн) гэх залуу мансууруулах бодистой холбоотой зүйл ярьсныг цагдаагийн байгууллага анхааралдаа авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлснийг албаны хүн мэдэгдэв. Хурандаа Б.Батхуяг “Нэр бүхий иргэнийг АНУ-д амьдардгийг тогтоосон. Ярьсан мэдээлэлд нь анализ хийж, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг байсан, зарж борлуулдаг гэх зэргээр нэр дурдагдсан хүмүүсийг шалгахаар болсон” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ залуу хар тамхи хэрэглээд хүнд болчихсон байнлээ дээ
Ёооё энэ залуу бүүр галзуурчихсан байхаа Ганхуягийн эхнэр Уянгаатай секс хийж байсан гээд л баахан тэнэг юм яриаад байнлээ Уянгаа яг энэ залуутай тэгээд явах уу өвчтэй дурак юмаа Ээж аавийгаа Чи Бурмаа гэх шиг хүмүүжилгүй муу дурак юмаа Галзуу муу новш
Гэхдээ үнэн юм бишүү??? Баримттай л юм бичээд байх шиг байна лээ дээ...
Гэхдээ үнэн юм бишүү??? Баримттай л юм бичээд байх шиг байна лээ дээ...
к
Шалгагдаж бгаа зүйлийг нэр устай нь бичиж болдог Юм уу.