СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2024-06-06

Японы буцалтгүй тусламжаар 16 төрийн залуу албан хаагч их дээд сургуульд суралцана

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 сарын өмнө

Зургийн тайлбар: JDS хөтөлбөрийн өмнөх төгсөгчид

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн ноот бичигт гарын үсэг зурав

Өчигдөр /2024.06.05/ 290 сая иен хүртэлх үнийн дүн бүхий “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн солилцох ноот бичигт Элчин сайд М.Игавахара болон Сангийн сайд Б.Жавхлан нар гарын үсэг зурав.

Монгол Улсад аж үйлдвэрийг төрөлжүүлэх зэрэг хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага болон холбогдох яам тамгын газрын засаглалын чадавхийг сайжруулж, тогтолцоог бүрдүүлэх чадварлаг хүний нөөцийг бэлтгэх нь чухал асуудал болоод байгаа билээ.

Япон Улс нь Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжиж ирсэн бөгөөд энэхүү “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын залуу төрийн албан хаагчид Япон Улсын их дээд сургуулиудад магистр болон докторын зэрэг хамгаалах юм.

2001 оноос “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд өдгөөг хүртэл нийт 416 (докторын зэрэгт 11) хүн Япон Улсад суралцсан билээ. JDS хөтөлбөрийн төгсөгчид эх орондоо ирээд захиргааны байгууллага, их дээд сургууль, төв банк зэрэг олон төрлийн салбарт ажиллаж байна.

Энэ удаагийн төслийн хүрээнд 2025 онд хамгийн ихдээ 16 төрийн залуу албан хаагч Япон Улсын их дээд сургуульд суралцах боломжтой болох юм.

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас хүлээн авна уу.
-Веб холбоос - http://jds-scholarship.org/
-JDS Төслийн Монгол дахь Оффисын хаяг - jds.mongolia@jice.org

Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.